“Т.Доржхандын ахлаж буй 7 хүнтэй “Эрчим хүчний реформ“-ын ажлын албаны жилийн төсөв 14 тэрбум төгрөг“

Arslan.mn

Засгийн газраас Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан.

Энэ хороо ирээдүйд эрчим хүчийг экспортлох "мөрөөдөлтэй" ч одоогоор цахилгааны үнэ нэмснээс өөр ажлыг  хийгээгүй байгаа юм.

Тэр бүү хэл хийх ажлын нарийн төлөвлөгөөгөө ч он цагийн дараалалтай танилцуулаагүй. Уг хороонд УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн орж ажиллаж байсан бөгөөд үндэсний хорооноос төлөвлөсөн 6 ажлын нэг болох олон нийттэй харилцах үүргийг ахалж ажиллаж байсан юм.

Тэгвэл Т.Доржханд нь өөрийн ахалж буй "Эрчим хүчний реформ"-ын  7 хүнтэй ажлын алба 2025 оны үйл ажиллагааныхаа төсвийг 14 орчим тэрбум төгрөгөөр батлуулаад авчээ.

Уг задаргааны хүснэгтээс харвал мэдээлэл, сурталчилгааны зардалд 10 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
52613