Байнгын хорооны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Нэг тэрбум долоон зуун сая ам.доллараар энэ үйлдвэр барилаа гэхэд түүхий эдээ яаж хангах юм. Яаж ашигтай ажиллах юм зэрэг асуултыг асуухад хариулж байгаа хүн алга.
МАН хариуцлагаа үүрээд засаглах сонголтыг хийсэн ч манай 7, 8 нөхдийг сайдаар тавиад БҮТЭХГҮЙ ТӨСЛҮҮДЭЭ хариуцуулаад явж байна.Одоо сөрөг хүчин ч байхгүй болоод байна.
Ванга шиг хэлье, 3 жилийн дараа газрын тосны үйлдвэр дуусахгүй, 300 сая доллар нэмье гээд л сууж байна" гэв.