УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа гадаадын иргэний зөвлөхөөр томилсон байжээ.
Тодруулбал, тухайн баримтаас харахад, "2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр захирамж гарган аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр "Лиу Пенг" 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай" гэжээ. Энэ талаар баримт өнөөдөр цахим орчинд ил боллоо.
Эргэн сануулахад, Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатар өнгөрөгч 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёрдугаар тойргоос гишүүнээр сонгогдсон билээ.