СБД-т орон сууцны 1 м.кв талбайн хамгийн өндөр буюу ₮5.7 саяын үнэтэй байна

Arslan.mn

2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

2024 оны арванхоёрдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.65 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.72 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ доорх байдалтай байна. Тухайлбал:

  • Хан-Уул дүүрэг 4.68 сая төгрөг,
  • Чингэлтэй дүүрэг 4.62 сая төгрөг,
  • Баянзүрх дүүрэг 4.45 сая төгрөг,
  • Баянгол дүүрэг 4.28 сая төгрөг,
  • Сонгинохайрхан дүүрэг 3.29 сая төгрөг байна.

2024 оны 12 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.27 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.90 сая төгрөгийн үнэтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
52663