Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна

“АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад айлчилна” хэмээн Бүгд найрамдах улсын тэргүүний албан ёсны төлөөлөгч Пак Су Хюн мэдэгдсэнийг "РИА Новости" агентлаг уламжлав.

Image result for трамп

Түүний хэлснээр, өмнө нь АНУ-ын удирдагч гэргийн хамт Өмнөд Солонгост гурван өдрийн ажлын айлчлал хийхээр төлөвлөж байсан бол дараа нь айлчлалаа ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн өглөө эхлүүлэхээр шийдсэн байна.

Энэхүү айлчлалын үеэр АНУ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар хэлэлцээ хийж, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, Хойд Солонгосын цөмийн пуужингийн асуудлыг шийдэх арга замын талаар хэлэлцэнэ гэж мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5268