Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-нд АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорац Монголын ипотекийн корпорацид 150 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсныг тус улсад суугаа Монголын элчин сайдын яамнаас мэдээллээ.
Энэхүү санхүүжилтийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон бага, дунд орлоготой айл өрхүүдийг дэмжих, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж. 2024 оны 11 дүгээр сарын байдлаар манай улсад ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 9.2 их наяд байгаа ажээ.