УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тендерийн тухай хуулийг өөрчлөхгүй бол том төсөл хэрэгжихгүй. Тендерийн тухай хуулийг шүүх шийддэг болсон. Гадаад мэргэжилтнээс айдгаа болих ёстой. Хүнээр юм хийлгэхгүй, хийдэг хүний ажилуулахгүй, мөнгө байхгүй, хөрөнгө оруулалт хийхгүй байна. Тэгээд төсөл хэрэгжих болохоор ордон тойроод 20 хүн жагсаж байдаг. Ийм хүмүүсээс айгаад байвал хот яаж хөгжих юм" гэлээ.