УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. Ерөнхий сайдыг огцруулах гээд ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Шүүгч нар нь өөрсдөө авлигач. Тэд нар яаж авлигатай тэмцэх юм" гэв.