ЗГ өнөөдөр ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

Arslan.mn

Засгийн газрын 2025.01.29-ний өдрийн ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар,
  • ““Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,
  • “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлууд багтжээ.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ олон хоног амардаг байх хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдээлсэн. Өнөөдрийн хуралдаанаар энэ төслийг мөн хэлэлцэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
52899