Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлэх шийдвэр гаргав. Үүнтэй холбогдуулан зарим УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц " Би ганц л зүйл хэлэх гэсэн юм. Хүүхдийн амь насаар дэнчин тавьж байж хадгалж үлдэх өв соёл, заншил юм бол тийм зүйл байгаад хэрэггүй. Хүүхдийн эрх нэгдүгээрт байх ёстой." гэв.