Иргэний зориг ногоон намын дарга асан Ц.Ганхуягийг ОХУ-ын Эрхүү хотод суух ерөнхий консулаар томилжээ.
Тодруулбал, тус томилгоог Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2025.01.29/ хийсэн байна.
"2024 оны сонгуулийн өмнө Б.Батбаатарт "намаа зарсан" нь ерөнхий консул болох замыг нь заслаа" гэж улс төрийн хүрээнд ярьж байна.
Тэрбээр өмнө нь Болгар улсад суух Элчин сайдаар томилогдож байсан юм.
Эргэн сануулахад, ИЗНН нь 2024 оны УИХ-ын сонгуулиар дөрвөн суудал авснаар парламентад төлөөлөлтэй болсон.