М.Нарантуяа: Утааг бууруулах нэрийдлээр авлига, залилан цэцэглэж байна

Arslan.mn

Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг  УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм.

Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа "Сүүлийн 15 жилд ₮1 их наяд 500 гаруй тэрбумыг УТААГ бууруулахад зарцуулсан ч өнөөдөр ямар байдалтай байгааг хэнээс ч асуусан тодорхой байна. Утааг бууруулах нэрийдлээр авлига, залилан цэцэглэж байна.Хариуцлага тооцдоггүй учраас энэ их мөнгө ямар ч үр дүнгүй, хаа сайгүй үрэгдэж байна.

2 жилийн өмнөх УТААНЫ СОНСГОЛЫН үр дүн хаана байна. Иргэд бухимдаад, бүгдийг нь ХУЛГАЙЧ нохойгоор нь дуудаад байгаа нь аргагүй. Хулгай гэж юу байдгийг мэдэхгүй маниус хүртэл дуудагдаад байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
52993