Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм.
Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр үргэлжилж байна.
Энэ үеэр иргэн Ц.Оюунжаргал "Гүзээгээ унжуулсан хурган дарга нарын ИЛТГЭЛИЙГ СОНСОХ гэж ирээгүй. Шахмал түлшний мидлингийн нийлүүлсэн "MCS"-ийн Ж.Оджаргал авчир. Бид шийдэл үр дүнд хүрэх ёстой" гэв: