ШИНЖЭЭЧ: 2019-2021 онуудад “Тавантолгой түлш“ ХХК-ийн санхүүгийн тайлангаар ₮7 орчим тэрбумын 42 алдаа зөрчил илэрсэн

Arslan.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор холбогдох ШИНЭЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТИЙГ сонсолоо. 

 ШИНЖЭЭЧийн өгсөн мэдээллээр, "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарын үед буюу 2019-2021 онуудад “Тавантолгой түлш“ ХХК-ийн санхүүгийн тайлангаар ₮7 орчим тэрбумын 42 алдаа зөрчил илэрсэн байна.

Тухайлбал,

  • 2019 оны санхүүгийн тайлангаар батлагдсан нийт төсөв 185.7 тэрбум төгрөг бол, гүйцэтгэл 114 тэрбум төгрөгөөс  522 сая төгрөгийн 8 алдаа илэрсэн.
  • 2020 онд батлагдсан нийт төсөв 273.5 тэрбум төгрөг бол гүйцэтгэл 232.8 тэрбум төгрөгөөс 2 тэрбум төгрөгийн 18 алдаа илэрсэн.
  • 2021 оны санхүүгийн тайлангаар батлагдсан төсөв 216.9 тэрбум төгрөг бол гүйцэтгэл 214.8 тэрбум төгрөгөөс 4.3 тэрбум төгрөгийн 16 алдаа зөрчил тус тус илэрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53013