ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан Д.Цогтбаатар ₮560 саяын ҮЛ ХӨДЛӨХ, ₮284 саяын үнэтэй 2 машинтай бол ₮99 саяын үнэлгээтэй 11 ГАЗАРТАЙ

Arslan.mn

ТЕГ-ын сөрөх тагнуулын албаны дарга асан Д.Цогтбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилжээ.

Тодруулбал, Д.Цогтбаатар нь Ерөнхий сайдын Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх зөвлөх хэмээх албан тушаал хаших юм байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын  ажлыг хариуцан, Ерөнхий сайд-намын даргад зөвлөх ажээ.

Тэрбээр улсын нууц задруулсан хэргээр шалгагдаж улмаар шүүхээс ял сонсож байсан юм. Энэ тухайгаа өөрийнх нь удирдлага болох ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өөрт нь удаа дараа хууль бус даалгавар өгч, хилс хэрэгт унагасан хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл Д.Цогтбаатарын АТГ-т мэдүүлсэн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮25 сая
Гэр бүлийн орлого: ₮30 сая
Орон сууц барилга байгууламж: ₮560 сая /орон сууц-1, зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮284 сая 

  • Суудлын жижиг машин,Toyota RAV 4 
  • Жийп болон туулах чадвар өндөр BMWX-5 маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй /

Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮99 сая /Өмчлөх-0.5га, Эзэмших-570м2, Эзэмших-691м2, Эзэмших-699м2, Эзэмших-700м2 зэрэг нийт 11  газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮10 сая
Бэлэн мөнгө:  ₮55 сая
Авлага:  ₮190 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53047