ШУУРХАЙ: Цагаан сарын амралтын хугацааг СУНГАХ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ

Arslan.mn

Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр дөрвөн өдрийн дараа тохиох юм. Энэ жилийн тухайд билгийн тооллын шинийн 1-ний өдөр тасалдаж, битүүний маргаашийг шинийн 2-н хэмээн тооцож буй. Шинийн 2, 3-ны өдрүүд гуравдугаар сарын 1, 2-нд буюу Бямба, Ням гарагт тохиож байгаа бөгөөд төрийн байгууллагуудыг шинийн 3-наас хэвийн журмаар ажиллах шийдвэрийг холбогдох яамнаас гаргасан.

Тэгвэл дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас өөрчлөх бололтой. Учир нь Засгийн газрын 11-11 төвд "Цагаан сарын баяраар амралтын өдрүүдийг уртасгах хүсэлт"-ийг долоо хоногийн хугацаанд 257 иргэн хандаж, гомдол гаргасан байна.

Иймээс Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар "Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулах" асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53341