Нүүрсний хэрэгт холбогдсон “Эко глобал ложистик” ХХК-ийг “ГҮТГЭЭГҮЙ“ гэсэн шүүхийн эцсийн шийдвэр гарчээ

Arslan.mn

"Нүүрсний хэрэг"-ийн сонсголын үеэр Б.Энхбаяр “Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, түүний эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ 1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан” гэж мэдэгдэж байсан.

Харин  “Эко глобал ложистик” ХХК-ий зүгээс  УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр төрд халдаж, гүтгэсэн гэж гомдол гаргасан ч шүүхээс нүүрсээр холбож ярьсан Б.Энхбаярыг  буруугүй гэж үзжээ.

Энэ талаар  Б.Энхбаяр "Нүүрсний сонсголоор нэр бүхий компани намайг нэр төрд халдаж, гүтгэсэн гэх асуудлыг хянан хэлэлцээд шүүхээс “ГҮТГЭЭГҮЙ” гэсэн эцсийн шийдвэр гарсан болно." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53342