Сайхан инээмсэглэл хүнийг чимдэг. Холливуудын одод шиг яралзсан цагаан шүдтэй болохыг хүсдэггүй хэн байхав. Гэхдээ түүнийг хийлгэх мөнгө хүн бүрт байхгүй. Гэхдээ танд гэртээ гарын доорх материалыг ашиглан тэдэн шиг гайхалтай цагаан шүдтэй болох боломж байна. Хэрвээ та шүдээ цагааруулахыг хүсч байвал бид таньд доор гурван аргыг санал болгож байна.
1. Далайн давс + Лемоны шүүс + Шүдний ОО
Хагас цайны халбага далайн давс, лемоны шүүс, багахан хэмжээний шүдний оог аяганд холиод өглөө болгон шүдээ угааж байвал шүдний өнгө маш хурдан цагаан болдог. Гэхдээ энэ нь маш их хүчиллэг учир удаан хугацаанд хэрэглэвэл шүдний паалан гэмтэх аюултай. Тиймээс 2 өдөр хэрэглээд 2 өдөр өнжих дүрсээр 7 хоногийн турш хэрэгжүүлвэл та шүдээ гэмтээлгүйгээр цагааруулж чадна.
2. Хүнсний сода + Лемоны шүүс
Хагас цайны халбага хүнсний содийг лемоны шүүсээр зуурч шүдээ угаахад үр дүн нь 2 ердөө хоёрхон минутын дотор мэдэгдэх болно.
3. Далайн давс + Лемоны шүүс
Хагас цайны халбага далайн давсыг лемоны шүүстэй хольж шүдээ угаахад мөн адил таны шүд хурдан цагаарах болно. Энэхүү бэлдэц нь маш хүчтэй тул шүдний пааланг гэмтээх аюултай. Гэхдээ зохистой хэмжээгээр хэрэглэж чадвал үр дүн нь сайн байх болно.
Эх сурвалж: Zuv.mn