
Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой.
Өнөөдрийн /2025.02.26/-ны өдрийн Засгийн газрын ээлуит хуралдаанаар
- Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар,“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/,
- УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- "Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээллэх болно.






































