MCS группээс 70 сая төгрөгийн хандив авсан Р.Эрдэнэбүрэн ₮3,2 тэрбумын үнэлгээтэй 3 ОРОН СУУЦТАЙ,  ₮515 саяын гурван машинтай

Arslan.mn

Үндэсний Аудитын Газраас сонгуульд нэр дэвшигчдийн зардал болон хандивын тайланг нээлттэй болгосон юм. Уг мэдээллээс сүүлийн өдрүүдэд УИХ-д сонгогдсон гишүүдэд өгсөн зарим аж ахуйн нэгжүүдийн хандивын мэдээлэл олны анхаарлын татаж буй.

Тодруулбал, М-Си-Эс группын охин компаниуд нам хараглзахгүйгээр хамгийн их хандивыг өгсөн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн гэхэд MCS” группээс 70 сая төгрөг хандив авчээ.

Түүний хувьд Засгийн газарт бодлого шийдвэр тодорхойлох нь битгий хэл байгаа байхгүй нь мэдэгдэхгүй  сул сайдын нэг. Хуучин Түгжрэл бууруулах үндэсний хорооны нэрийг "20 минутын хот" болгон өөрчилж, зүсийг нь хувиргаснаар түжрэлийн асуудлыг шийдэх ёстой сайд нь нүдэн балай, чихэн дүлий сууж, муу нэр, сайн ажлаас хойш суух болсон.

Тэгвэл MCS группээс 70 сая төгрөгийн хандив авсан Р.Эрдэнэбүрэн сайдын АТГ-т мэдүүлсэн 2023 оны ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮165 сая                                                                                                                                                          Гэр бүлийн орлого: ₮177 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,2 тэрбум /орон сууц -3 /
Тээврийн хэрэгсэл: ₮515 сая

  • Жийп болон туулах чадвар өндөр Changan Z6
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200
  • Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300

Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая /газаргүй/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮100 сая
Хадгаламж: ₮24 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮1,3 тэрбум гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53393