Энэ насны хүүхдүүд хоорондоо илүү эвтэй найртай болж гэртээ байхаасаа илүүтэйгээр цэцэрлэгтээ найз нартайгаа тоглох дуртай болдог. Гутлаа өөрөө үдэж, цамцаа товчлох гэж оролдохоос эхлээд “би” гэсэн үзлээ илэрхийлж зөрүүдлэх нь элбэг.
Тиймээс эцэг эхчүүд энэ насны хүүхдээ сонсохоос гадна тэмдэг нэр хэрэглэж ярилцвал тэд өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг байна.Түүнчлэн 4-5 настай хүүхдээ сургуульд бэлтгэхэд их анхаараарай. Сууж сурахаас эхлээд бичих, будах гээд олон зүйлийг энэ насандаа гүйцэтгэж чадвал сургуульд ороход нь дөхөмтэй. Ингэж чадвал хүүхэд хичээлээ хийж чадна гэсэн итгэл үнэмшил, эрмэлзэлийг өөртөө бий болгодог байна. Ингээд та бүхэнд энэ насныханы ойг хөгжүүлэх сонирхолтой тоглоомуудыг хүргэж байна.
1-р тоглоом. Авиагаар танин мэдэх
- Ахуй амьдралд хэрэглэгддэг янз бүрийн зүйлсийг унагаж гарсан дуу авиагаар нь юу болохыг нэрлүүлэх ; харандаа, халбага г.м;
- Найз нөхдийнхөө дуу хоолойг болон алхалтаар нь таниулах
2-р тоглоом. Сонсоод даган гүйцэтгээрэй.
- Багш – хүүхдэд харуулахгүйгээр 5 өөр хөдөлгөөнийг чангаар 1-2 удаа нэрлэнэ. ;бослоо, суулаа г.м; Хөдөлгөөнүүдийг нэрлэсний дараа яг тэр дэс дарааллаар хөдөлгөөнийг хийж гүйцэтгэнэ.
3-р тоглоом. Морзын цагаан толгой
- Багш ширээг 8-10 секундын турш ямар нэгэн авиа буюу дууны ая гарган хэмнэлттэй тогшино. Түүний дараа тоглогчид тогшсон хэмнэлээ өөрчлөлгүйгээр давтана. Цааш нь багш хэмнэлийн тоо, хугацааг өөрчилнө.
4-р тоглоом. Цаг хаана байна вэ?
- Зайтай өрөөнд тоглоомыг тоглоно. Хөтлөгчөөс бусад тоглогчдын нүдийг бооно. Хөтлөгч сэрүүлэгтэй цаг барина. Тоглогчид цагны цохилтоор цагийг олж очно.
5-р тоглоом. Нэг ч үг бүү орхи.
- Хөтлөгч 2-4 үгтэй богино бөгөөд ерөнхий утгаараа хоорондоо холбоогүй хэд хэдэн өгүүлбэрийг яаралгүй 1-2 минут аажмаар уншина. Дараа нь хэн нэгэн тоглогч нь аль нэг өгүүлбэрийг давтан хэлэхийг хүснэ. Алдаа гаргаагүй тоглогч түрүүлнэ.
6-р тоглоом. Хэн дэр зогсох вэ? сонсголын ой
- Тоглогчид тэгш тоотой 2 баг болон тойргоор сууцгаана. Хэн нэг нь тоглоомыг эхлэх ба ямар нэг үгийг зэрэгцээ сууж байгаа хүүхдэд хэлнэ. 2 дахь хүүхэд сонссон үгээ болон бас өөр нэг үг хэлнэ. 3 дахь хүүхэд цааш нь түрүүчийн 2 үгийг бас өөрийн 1 үгийг дамжуулж хэлнэ. Жишээ нь: дэвэр, талх, Иван гэи мэт. Ийнхүү бүгд тойргоор бие биедээ үгнүүдийг дамжуулах ба хэн нэг нь сүүлийн үгийг мартах хүртэл үргэлжлэх ба үгээ мартсан тэр баг хожигдоно.
7-р тоглоом. Харсан сонссоноо тогтоох. Харааны , сонсголын ой
- Амьдрал дээр тооны ой маш их хэрэгтэй байдаг. Тоглогчид ширээ тойрон сууцгаана. Хэн нэг нь 5 нэг оронтой тоо бичнэ , дараа нь нэг удаа бичсэн тоогоо нэг бүрчлэн уншина. Үүний дараа бусад нь өөрсдийн цаасан дээр дэс дараалан бичнэ. Цээжээр бичсэн тоогоо шалгана. Дараа нь дараагийн хүн 5-н нэг оронтой тоо бичээд бусаддаа 5-7 секунд үзүүлнэ. Тоо бичсэн цаасаа нуухад бусад нь дээр үзүүлсэн тоонуудаа бичих ба шалгана.
8-р тоглоом. Хэлбэр дүрсийг тогтоо. харааны ой
Хувилбар 1. Энэ тоглоомонд самбар шохой ашиглана. Тоглоом хөтлөгч 6 энгийн геометрийн дүрс зурна. Тэдгээрийг 7 секунд ажиглуулсны дараа арилгана. Дараа нь тэдгээрийг шинээр зурна.
Хувилбар 2. 6 дүрсийг хүүхдүүдэд ажиглуулна. 5 минутын хугацаанд
- Цаасан дээр харааны ойгоор сэргээн санана. Тоглоомд оролцогчдыг 2 баг болгон тэмцээний хэлбэрээр хэн нь хурдан зөвдаалгаврыг гүйцэтгэх вэ гэсэн сэдвээр явуулж болно.
9-р тоглоом. Хаана нь арилгах вэ? харааны ой
- Хүүхэд бүр цаасан дээр хүний нүүр зурна. Дараа нь нүдээ алчуураар боож, тоглоом хөтлөгчийн хэлсэн доорхи дэс дарааллаар эхлээд зүүн нүд, эрүү, үс гэх мэт дарааллаар арилгана.
10-р тоглоом. Төрх байдлыг сэргээн сана.
- 2 хүүхдийг өөд өөдөөс нь харуулж зогсооно. 5 секундын хугацаанд ямар төрх нүүр царайтайг тогтооно. Хэн нүүр царайг нь зөв сэргээн санасан нь ялагч болно. Үүний дараа 3,4,5 хосоор тоглож тоглоомыг үргэлжлүүлж болно.
11-р тоглоом. Хэн сэргээн санах вэ? харааны ой
- Тоглоомд 1 том хуудас цаас, оролцогчдын тоогоор жижиг цаасуудыг бэлтгэнэ. Цаасаа дөрвөлжин нүд болгон хуваасан байна. Том цаасан дээр янз бүрийн байрлалд хэд хэдэн дөрвөлжин нүдийг дарсан байна. Тоглогчид 1 минутын туршид ямар нүднүүдийг дарсныг тогтооно. Үүний дараа том цаасыг хураана. Хүүхдүүд өөрсдийн өмнөх цаасан дээр ажигласнаа сэргээн санаж дөрвөлжин нүднүүдийг дарна. Энэ даалгаврыг зөв биелүүлсэн хүүхдүүд хожино. Тоглоомыг хүндрүүлэн том цаасан дээрх дөрвөлжин нүднүүдийг янз бүрийн өнгөөр будна.Энэ нь тоглогчид зөвхөн дөрвөлжин нүднүүдийг дарсаныг тогтоох бус, мөн ямар өнгөтэй байгааг тогтоох болно.
12-р тоглоом. Харахгүйгээр сана. харааны ой
- Бидэнд өрөөн доторх, хэн хаана амьдрах, анги доторх, хаана суралцдаг зэрэг нь нүдэнд ил төсөөлөгдөж байдан. Урьдчилан хэлэхгүйгээр дараах тэмцээнийг зохион явуулж болно. Хананд хэдэн зураг байдаг вэ?, цонхны хөшиг ямар вэ?, обойны зураг ямар вэ?, Бат , Энхмаа 2-ын хэн нь өндөр вэ? Гэх мэтийн хэн нь зөв хариулт өгч чадахаар нь уралдаж болно.
13-р тоглоом. Зургийг үгээр тайлбарла. хараа, сонсголын ой
- Тоглоомд хүнд биш, тойм дүрсэлсэн зургийг ажиглана. Жишээ нь: Байшин, яндангаас утаа гарч байгаа , тэнгэрт шувуу нисч байгаа г.м. Хөтлөгч тоглогчид зургийг үзүүлээд зургийг нууна. Зургийг харсан тоглогч 2 дахь тоглогчид зургийн агуулгыг шивнэн хэлнэ гэх мэтээр цааш нь дамжуулж хэлнэ. Зургийн агуулгыг ойлгосноороо зурна. Өөрсдөө зурсанаа нөгөө зурагтай харьцуулна. Дараа нь оролцсон тоглогчдыг үгээр илэрхийлсэн байдлыг дүгнэж болно.
14-р тоглоом. Оносон хөдөлгөөн . харааны ой
- Хөтлөгч ширээн дээр 6-10 төрлийн эд юмс тавина. 20-30 секунд ажиглуулна. Нэг тоглогчийн нүдийг боогоод 2 тоглоомыг нэрлэн байрыг нь солиулна. Дараа нь хөтлөгчийн нэрлэсэн эд юмс дээр алдаагүй гараа тавих байдлаар тоглоом үргэлжилнэ. Хэрэв тоглогч даалгаврыг зөв гүйцэтгэж байвал мөн 2 тоглоомын байрыг солиулна. Хэн нь олон тооны эд юмсын байрыг сольж чадна тэр хожих болно.