УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийнэ.Чуулганы нээлтийн үйл ажиллагааны дараа ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсохоор товложээ.
Хаврын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн товыг намрын чуулганы төгсгөлд баталсан.
Тухайлбал, доорх 6 тогтоолын төслийг УИХ хэлэлцэж батална.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг тухай бүрт нь шийдэхээр заасан юм.