Ирэх 6-р сард орон нутгийн 65 мандатад НӨХӨН СОНГУУЛЬ болно

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна.

Тодруулбал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно.

2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53584