Нүд нь хамгийн эмзэг бөгөөд чухал эрхтний нэг билээ. Тиймээс нүдээ хамгаалж, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний эмч П.Болортунгалагаас тодрууллаа.
Тэрбээр, "Глауком буюу нүдний даралт ихсэх бүлэг өвчин нь дэлхийн хүн амын хараа алдалтын шалтгааны 2-р байрт ордог бөгөөд харааны мэдрэлийг гэмтээж эргэшгүй өөрчлөлтөнд оруулж сохролд хүргэдэг эмгэг юм. Манай улсын хувьд ч өвчлөл өндөртэйгээс гадна ард иргэд мэдлэг мэдээлэл дутмагаас үүдэн өвчний явцыг хүндрүүлэн хараа алдсан хойноо эмнэлэгт хандаж байгаа нь цөөнгүй тохиолдож байна. Иймд ард иргэд та бүхнийг урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.