П.Наранбаяр: Хууль зөрчиж улаанбурхан батлагдсан гэж цахимд шилжүүлсэн Өмнөговь, Дундговь аймгийн шийдвэрийг цуцалсан

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна.

Уг нөхцөл байдалтай холбогдуулан Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, цахимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл тус шийдвэрийг цуцалжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр "Хичээл сургуулийг нэгдүгээрт тавих ёстой. Хууль зөрчиж цахимд шилжүүлсэн Өмнөговь, Дундговь аймгийн шийдвэрийг цуцалсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53637