Сард ₮7 саяын цалин авдаг ч чуулганы хуралдаа суудаггүй Х.Баттулгад ХАРИУЦЛАГА ТООЦОХООР болжээ

Arslan.mn

Өнгөрсөн намрын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга ердөө хоёрхон удаа суусан байдаг.  Тодруулбал, Х.Баттулга нь ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон ч  хууль тогтоох, батлалцах үүргээ биелүүлээгүй гэж үзэж буй.

Тэгвэл түүнд ёс зүйн хариуцлага тооцно гэж УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ӨНӨӨДӨР мэдэгдлээ.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүний сарын дундаж цалин 7,000,000 төгрөг. Үүн дээр нэмээд сар бүр 16,000,000 сая төгрөгийн хангамж авдаг бөгөөд үүнийг шатахууны төлбөр, томилолтод зарцуулдаг талаар бид өмнө мэдээлж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53648