Өнгөрсөн нэгдүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийн томилгоог УИХ-д оруулж ирж хэлэлцсэн. Энэ үеэр Шадар сайд Т.Доржхандын ахын хүү Л.Сонорыг нэр дэвшүүлснээр олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, улмаар түүнийг томилохоос татгалзаж байсан.
Тухайн үед нэр дэвшигч Л.Сонор "Т.Доржханд сайд бол миний аавын дүү, авга ах. Гэхдээ намайг энэ албан тушаалд нэр дэвшихэд нөлөөлөгүй." гэж байв.
Тэгвэл СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй Сангийн яамны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ.
Түүний энэ томилгооны ард мөн авга ах Т.Доржханд сайд байсан эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.