ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2018 оны гуравдугаар сард болох билээ. Одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин дахин өрсөлдөх нь бараг тодорхой болсон бол түүнтэй эмэгтэй хүн “хүч үзнэ” гэсэн таамаг хойд хөршид гараад удаж байна. Тэгвэл өнөөдөр Оросын шилдэг хөтлөгч нарын нэг, нийгмийн олон ажилд зүтгэдэг сөрөг хүчний талын идэвхтэн Ксения Собчак Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Ажиглагчид түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Путинтэй өрсөлдөх эмэгтэйчүүдийн нэгээр нэрлээд байсан юм. ОХУ төдийгүй дэлхийд чадварлаг удирдагч гэдгээ харуулсан хатуу самар Путинтэй өрсөлдөж магадгүй дараагийн эмэгтэйгээр “Шударга Орос” намын гишүүн Наталья Великаяг нэрлэж байгаа билээ.
Санкт-Петербургийн захирагчийн охин
Хуримаа зоригтойгоор цуцалсан сүйт бүсгүй
Ксения 2005 оны зун Америкийн бизнесмен Александр Шустеровичтой гэрлэхээр болоод байсан ч хуримынхаа өмнөхөн цуцалсан байдаг. Үүний дараа тэрбээр улстөрч, бизнесмен зэрэг нөлөө бүхий хоёр, гурван эртэй нэр холбогдсон ч эхнэр нь болоогүй юм. Харин 2013 онд К.Собчак жүжигчин Максим Виторгантай гэрлэсэн билээ. Хүү Платон нь 2016 онд төрсөн юм. Тэднийх Оросын нөлөө бүхий гэр бүлийн нэг.