Х.Баттулгын татаасаар ХБ-ны дэд захирлаар томилогдсон Х.Эрдэнэбаатар ₮1,1 тэрбумын 3 ОРОН СУУЦ,  ₮356​​​​​​​ саяар үнэлэгдэх 3 МАШИНТАЙ

Arslan.mn

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл  хуралдаж, хэд хэдэн албан тушаалтныг томилсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тухайлбал, АН-ын гишүүн Х.Эрдэнэбаатарыг тэргүүн дэд захирлаар томилоод буй.

Х.Эрдэнэбаатарын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймгийн бүсэд нэр дэвшиж, ялагдсан. Түүнийг улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэлцдэг. Тэрбээр санхүү менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд төрийн захиргааны менежментийн мэргэжил дээшлүүлсэн байна. Хувийн бизнес эрхлэхээс гадна Монголын Жюүжицүгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байна.

Тэгвэл сонгуульд ялагдсан ч шинэ албан тушаалд очиж чадсан  Х.Эрдэнэбаатарын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮65 сая
Гэр бүлийн орлого: ₮29 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц -3/
Тээврийн хэрэгсэл: ₮356 сая /Жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570, Toyota Harrier, MG MOTORS, MG-RX8 LUX маркийн 3 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Эзэмших-0.07га хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮16 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага:  ₮135 сая
Зээл:  ₮192 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53693