Дэлгэсэн тэрлэг шиг газрын зурагтай, дөрвөн улиралтай, уудам сайхан тал нутагтай, уужим сайхан сэтгэлтэй хүмүүс бол Монголчууд бид шүү дээ. Эзэн Чингис хаан, Эрэлхэг Сүхбаатар жанжнаараа улсын төвөө хамгаалуулсан манай улсын талаар сонирхолтой баримтуудыг Америкийн нэгэн сайтад нийтэлжээ. Үүнийг та бүхэндээ орчуулан хүргэе.
Чингис хаан гэж хэлэх юм бол Монгол улсын талаар ярих гэж байна гэж бүгд мэднэ. Монголчууд бол арвин их гайхалтай түүхийн өв залгамжлагч, эрэлхэг хаадын үр сад билээ. Одоо ч гэсэн тэдний гайхалтай түүх үргэлжлэн бичигдсээр байна.
Тус улсад гайхалтай түүхэн бүтээлүүд, хөгжиж буй хот, ховор морьд, дэлхий дээрх хамгийн хачирхалтай уралдаанууд ч болдог. Жишээ нь, Хурдан морьдын уралдаан, эрхий мэргэн харваачийн тэмцээн зэрэг.
Монгол бол дэлхийн эртний улсуудын нэг юм

БНХАУ-ын Их цагаан хэрмийг босгоход хүргэсэн гайхалтай дайчин, нүүдэлчин Хүннү гүрний нутаг билээ. Мөн МЭӨ 162 онд Хан улсын хаан Вень Монголыг бие даасан улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны хүн юм.
Монгол улс одоог хүртэл энх тайван амьдралтай, эрс тэс уур амьсгалтай, байгалийн баялаг ихтэй газар нутагтай улс юм. Мөн тэдний бахархал болсон Эзэн Чингис Хаан нь олон тархай бутархай омог аймгийг нэгтгэсэн гэдэг. Түүнчлэн энэ үедээ олон соёл иргэншлийг эзэлсэн боловч 1000 жилийн өмнө бүгдийг нь хаанчилж байсан агуу улс юм.
Зайрмаг Монголоос гаралтай

Одоо Монгол улсад хүйтний улирал айлчлан иржээ. Одоо та бүхэндээ нэгэн түүх өгүүлье. Марко Поло Италиас эргэж ирээд Говьд очсон гэдэг. Гэтэл Монголчууд адууны тос түрхсэн, хонины гэдсэнд шингэн зүйл хийсэн байжээ. Үүнийг сонирхон амсаж үзэхэд хүйтэн цөцгий байсан аж. Мэдээж халуун элсэн цөлд хүйтэн зүйл амсаж үзнэ гэдэг сонин байсан билээ.
Нүүдэлчдийн нийслэл хот

Нүүдэлчин ард түмний нийслэлийг Улаанбаатар гэдэг. Энэ хотод Сэлбэ, Туул гэх гол урсдаг. 1721 онд Шотландын аялагч Жон Белл хэлэхдээ, “Өргөө гэж нэрлэсэн газраа хүмүүс оршин суудаг. Тэд хоорондоо алс зайтай амьдардаг байсан. Мэдээж уудам тал нутагтай улс болохоор тэгдэг байх” гэжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ, “Хот дотор нь олон лам хуврага оршин суудаг” гэж байсан аж.
Хамгийн сүүлийн тахины эх орон

19 дүгээр зуунаас одоог хүртэл Монголд амьдарч буй омголон амьтдын нэг бол тахь юм. Харин харамсалтай нь энэ ховор амьтанд одоо устах аюул нүүрлээд байна.
Онгон зэрлэг байгаль

Монголчууд уудам тал нутагт амьдардаг. Уур амьсгал нь ч эрс тэс. Мөн тэд өөрсдийн гэсэн уламжлалтай. Энэ нь айлчин гийчиндээ халуун цай өгдөг уламжлал юм. Мэдээж тэд өргөн уудам, онгон байгальтай газар нутагт амьдардаг тул гэрээ ачин, нүүдэллэж амьдардаг.
Чингис хааны аварга хөшөө

Улаанбаатар хотоос гадна орших Чингис хааны хөшөө нь дэлхийн хамгийн том хөшөө юм.
Бүргэдтэй нөхөрлөдөг

Казах үндэстэн 4500 жилийн турш бүргэдтэй нөхөрлөн, амьдарч байна. Мэдээж энэ нь гайхалтай уламжлал юм.