Цалинтай ээжийн 50 мянгаар нэг уут пампрес ч авч хүрэхгүй байна. Тиймээс "цалин гэж нэрлэж байгаа бол “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмжийг ядаж сард 500 мянган төгрөг болгох хэрэгтэй" гэж зарим гишүүд санал дэвшүүлээд буй.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Хүүхдийн мөнгө маш өндөр байгаа. Одоо цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох улсын төсөв нь байхгүй гэж бодож байна. Харин цалинтай ээж гэж нэрлэх нь буруу гэж үзэж байна.
Тэтгэмжүүдээс хамаарч хүн амын бууралт үүсдэг гэх судалгаа хараагүй. Хүүхдийн мөнгө бол халамж биш, баялгийн тэгш хуваарилалт юм" гэдэг байр суурийг илэрхийлжээ.