Т.Мөнхсайхан: Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эмч нарын асуудлаарх хуулийн заалтыг шинэчилнэ

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЭМД-ын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эмийн лабораторийн хүчин чадлыг нэмэх олон жил яригдсан асуудлыг шийдэж байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эмч нарын асуудлаарх хуулийн заалтыг шинэчилнэ. Эмч, мэргэжилтнүүд ажил үүргээ гүйцэтгэж яваад эндсэн 17, 18 тохиолдол байгаа. Гэвч эргээд олгож байгаа, харж үзэж байгаа зүйл байхгүй.

Энэ хүрээнд хоёр хуулийн асуудал яригдана.

  • Нэгдүгээрт, донорын тухай хууль,
  • хоёрдугаарт эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна.  

Үзэл баримтлалыг нь батлуулаад олон нийтийн хэлэлцүүлэг хийх шатандаа явж байна. Салбарын эмч, мэргэжилтнүүдийн саналыг авч тусгана.

Эмч, сувилагч нарын баярыг тэмдэглэх бол нийгмийн асуудлыг шийдэх талаас нь анхаарах чиглэл өгсөн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53834