Төрийн ордонд зодуулсан гэх Боловсролын сайд П.Наранбаярын гомдлыг шалгаж байна

Arslan.mn

Өчигдөр /2025.03.27/ Төрийн ордонд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа  зодолдож, сайд нь нүүрэндээ хэд хэдэн оёдол тавиулсан гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар  дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Төрийн ордонд боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авч бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53840