Г.Дамдинням: Ашиг сонирхол нэгтэй 8 жил явсан битгий хэл, 4 жил нэг сургуулийн оюутан явсан гэдгээр АТГ-с “ашиг сонирхол нэгтэй этгээд“ гэж хэрэг үүсгэж шалгадаг

Arslan.mn

П.Наранбаяр Боловсролын сайдын  суудалд суугаад хоёрхон сарын дараа сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргажээ. Тушаалаараа УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын санаачилсан хөтөлбөрийг 1.2 тэрбумаар санхүүжүүлэхийг үүрэгдсэн нь олны шүүмжлэлд өртөж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудаснаа, "Хэд хэдэн эргэлзээ байна.

  1. Энэ олон хөтөлбөр, менежментийн хөтөлбөрүүдээс өөрийн 8 жил ажилласан "Шинэ Монгол" гэх хөтөлбөр-г яагаад давуу байдлаар сонгов?
  2. Давуу байдал олгосон хөтөлбөр дээрээ ямар сонгон шалгаруулалт, тендерийн үр дүнгээр 1.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шууд шийдэв? Ашиг сонирхол нэгтэй 8 жил явсан битгий хэл 4 жил нэг сургуулийн оюутан явсан гэдгээр АТГ-с ашиг сонирхол нэгтэй этгээд гэж хэрэг үүсгэж шалгадаг.
  3. 2025 оны төсөв батлагдаагүй байхад УИХ-н эрх хэмжээнд халдаж ямар хуулиар батлагдаагүй төсвийг зарах үүргийг ТНБД-д өгөв?
  4. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаас аваад ХҮН намын батлахтай болж байж ажилд томилогдсон асуудлийг хаашаа нуух вэ?" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53841