Д.Жаргалсайхан: Ард иргэдийн амьдрал 45 хувиар дордож, ББСБ-ын орлого л нэмэгдэж байгаа

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан "Монгол банкны бодлогын хүү 12 боллоо. Төсвийн орлого тасрах нь ч тодорхой. Иргэдийн амьдрал улам хүндэрч банк, банк бус санхүүгийн байгууллагын орлого л нэмэгдэж байгаа.Томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ч Монгол иргэддээ биш гаднын улсад зориулсан арга хэмжээ авсаар байна. Асуудлыг хэлэлцсэн төдий өнгөрөөж болохгүй. Хариуцлага тооцох ёстой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53875