D өргөдөл сайтад иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах өргөдөл гаргасан тухай мэдээлсэн. Тус өргөдөл нь нэг сарын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
Одоогоор цахим өргөдөлд 100 267 хүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломж нээгдээд буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.БАТШУГАР "ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болговол иргэдийн амьдралын чанар сайжирна. Иргэдийн орлого өөрт нь үлдэх нь зөв. Нөгөө талаас үйлчилгээний худалдан авах чадвар нэмэгдсэнээр эдийн засаг эерэг нөлөө авчирна. Тэр орлогоороо эргээд татвараа нөхөх боломж байгаа." гэдэг байр суурийг илэрхийллээ.