Ж.Алдаржавхлан: ХХОАТ-ыг 10 хувиас 1 хувь болгохоосоо илүү НДШ-ийг бодитой бууруулах ёстой

Arslan.mn

D өргөдөл сайтад иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах өргөдөл гаргасан тухай мэдээлсэн. Тус өргөдөл нь нэг сарын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Одоогоор цахим өргөдөлд 100 267 хүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломж нээгдээд буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “ХХОАТ-ыг 10 хувиас нэг хувь болгохоосоо илүү НДШ-ийг бодитой бууруулах ёстой гэж үзэж байна. НДШ үр бүтээл муутай, аж ахуй нэгжид маш их дарамт болж байна. Ерөнхий сайдын хэлсэн татварын реформ эндээс эхлэх ёстой гэж үзэж байгаа” гэдэг байр суурийг илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53956