УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төрийн өмчийн 123 компани 400 бүтээмжийн менежер гэсэн орлогч захирлын статустай сардаа 54-6 сая төгрөгийн цалинтай машин унадаг сар тутам нийт дүнгээрээ 3 тэрбум жилдээ 30 тэрбумын зөвхөн цалин авдаг ийм албан тушаалтнууд томилж байна.
400 бүтээмжийн менежер томилж байгаа нь УЛС ТӨРИЙН АВЛИГА.Намуудыг дуугүй болгож, НАЙРААН ДУНДАА идэж уух гэж байна гэсэн үг.
Энэ хүмүүс дээр АТГ хуулийн хүрээндээ сайн хяналтаа тавиарай.
- АН-ын дарга Гантөмөр "Бүтээмжийн менежер" гээд дотор нь манайхан хүнээ оруулж байгаад хянах гэж байгаа юм аа" гэж хэлсэн байна.
- ХҮН намын дарга Доржханд "Манай нам дандаа ухаантай хүмүүсээ томилж байгаа. Асуудал гарахгүй" гэсэн байна лээ. Тэгсэн мөртлөө бие биеэ зодоод нүдээд байгаа. Гэтэл намын дарга нь манай намынхан бол хүн зодох нь байтугай дандаа эхнэрүүд нь л нөхрүүдээ зодож байдаг болохоос биш хүн зоддоггүй гэж яриад байгаа юм.
- Сангийн сайд гарч ирснээ энэ 400 бүтээмжийн менежерийг томилсон чинь төсөвт зардал гарахгүй гэж яриад байх юм.
Цалингүй ажиллах гэж байгаа юм уу. Бүр гайхаад байх юм. Худлаа ярих юм" гэв.