Д.Амарбаясгалан: ХХОАТ-ыг 1 хувь болгох иргэний саналыг УИХ-аар хэлэлцэнэ

Arslan.mn

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2025.04.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  хэлэлцэх асуудлуудын танилцуулав.

Тэрбээр, " Иргэн Р.Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан Орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд 2025 оны 3-р сарын 20-ны өдөр нийтэлсэн.

Энэ өргөдөл 4-р сарын 1-ний өдөр  Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 хүний санал авсан тул УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэх эрх зүйн орчин үүсэв.

Иймд эрхлэх асуудлын хүрээнд уг асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгаа. Хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг хүсье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53968