
УИХ, Засгийн газрын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр, " Сонгуулийн хандиваар ХҮН нам MCS-ээс ₮1 тэрбум авсан нь үнэн. Гэхдээ амлалт өгөөгүй. Биднийг тэрбум доллароор ч худалдаж авч чадахгүй. MCS группээс ХҮН нам хандив авсан нь үнэн, гэхдээ амлалт өгөөгүй.
Ж.Оджаргалаас уу, Х.Баттулгаас уу, хэн ч бай сонгуулиар өгсөн хандивыг буцааж өгөх хууль, эрх зүйн орчин байхгүй. ХҮН нам орж ирснээр авлигын асуудлууд ил болсон." гэв.
Мөн 'Төгрөг нуур"-ын асуудлаар "MCS"-н Ж.Оджаргалын ордыг муухай гэж засаг оруулчихаад Х.Баттулгыг эх оронч гээд ордыг нь ярьдаггүй байж болохгүй" гэв.






































