Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "“Сейфнээс нь 7.5 тэрбум төгрөг гарсан С.Батдөл ШШГЕГ-ын харьяа Богд уулан дахь амралтын газар ялаа эдэлж байгаа юм билээ. Мөнгө барьдаг сайд Монголд ганц л бий” гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар мэдээлэл өгчээ. Тэрбээр " С.Батдөлийг танихгүй, ямар ч холбоо байхгүй. Б.Энхбаяр гишүүн ярьсан зүйлдээ эзэн болж, нотлох хэрэгтэй. Юунд хорсоод явдаг юм бол гэж гайхдаг юм. Тэвчээрт хязгаар бий гэдгийг хэлэе. Тэр залуу Дарханы залуугаас болж тэр асуудалтай холбож намайг хар буруу юмтай холбох гэж байгаа бол амжихгүй шүү." гэв.