МАН-ын ЕНБД-ын зөвлөхөөр томилогдсон Т.Сайнжаргал ₮749 саяын 3 ОРОН СУУЦ, үнэлгээгүй 3 ГАЗАРТАЙ

Arslan.mn

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Т.Сайнжаргалыг улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилсон байна.

Тэрбээр өнгөрөгч онд болсон УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын 33 дугаарт бичигдсэнээр  "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төслийн хэлтсийн даргын ажлаа хүлээлгэн өгч байжээ.

Т.Сайнжаргал нь Сэлэнгэ аймгийн МАН-ын дэд дарга, Мандал сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Түүнчлэн орон даяар сүлжээтэй “YES MONGOLIA” залуусын хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцаж, тэргүүнээр нь ажиллаж байсан аж.

Тэгвэл МАН-ын ЕНБД-ын зөвлөхөөр томилогдсон Т.Сайнжаргалын  2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮74 сая
Гэр бүлийн орлого: ₮54 сая
Орон сууц барилга байгууламж:749 сая /орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая /Мотоцикл,- 1,Суудлын жижиг машин,Газ 24 /
Мал аж ахуй: ₮107 сая /Үхэр-11, Хонь-95, Адуу-8/
Газар: сая /Өмчлөх-484м2, Өмчлөх-570м2, Өмчлөх-664.69м2 нийт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮80 сая
Хадгаламж: ₮8 сая
Авлага:  ₮97сая
Зээл:  ₮30 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53975