Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 328 болж сүүлийн нэг хоногт 75 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Arslan.mn

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 04-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 328, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 74, гэрээр 15, эдгэрсэн 239, сэжигтэй тохиолдол нь 33, Хавьтал 9606  байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
53989