УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ.
Тухайлбал,
- Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх,
- Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулах,
- Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулахаар ажиллаж байна.