СҮХБААТАР: Аудитаар 5 тэрбум 180 сая төгрөгийн зөрчлийг илрүүлжээ

Arslan.mn
Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид хийсэн аудитаар нийт5 тэрбум 180.1 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ. 

Аудитаар

  • 156.2 сая төгрөгийн 41 зөрчилд төлбөрийн акт,
  • 3 тэрбум 073.2 сая төгрөгийн 95 зөрчилд албан шаардлага,
  • 1 тэрбум 950.7 сая төгрөгийн 135 зөрчилд зөвлөмж,
  • хариуцлага тооцох албан шаардлага зургаа нийт 5 тэрбум 180.1 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрч 277 шийдвэр гаргасан байна. 

Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад зөвлөмж 17 хувь, хариуцлага тооцох албан шаардлага 2 дахин өссөн байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргаар М.Идэрбат өнгөрсөн оны аравдугаар сараас улиран ажиллаж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54011