УИХ татвар бууруулах дөрвөн хуулийн төслийг хэлэлцэж магадгүй

Arslan.mn

Иргэд болон УИХ-ын гишүүдээс татвар бууруулах хэд хэдэн хуулийн төслийг санаачлаад явж байгаа.

Тодруулбал, ойрын хугацаанд УИХ-аар татвар бууруулах дөрвөн хуулийн төслийг хэлэлцэж магадгүй нөхцөл байдал үүсэж буй.

Тухайлбал,

  • ХХОАТ-ыг 1 хувь болгон бууруулах 100,000 иргэний саналыг Төсвийн байнгын хороо 4 сарын 9-ний өдрийн лхагва гарагийн хурлаараа авч хэлэлцэнэ. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд ХХОАТ-ыг 1 хувь болгох иргэний саналыг ТБХ-нд шилжүүлж байна. Хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ.
  • НДШ-ийн хувь хэмжээг хоёр дахин бууруулж, 12 хувьд хүргэх өргөдөлд 55 мянган иргэн гарын үсэг зурж, санал авах ажил үргэлжилж байна.

  • Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар/ саналыг 100 мянган иргэн дэмжиж, УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхээр болсон.
  • Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна.

  • Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт алслагдсан бүс нутгийн иргэдээс авах ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг боловсруулж, өргөн барих гэж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54023