АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг 98 хувийн саналаар батламжиллаа

Arslan.mn

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний бодлогын хороо яг одоо хуралдаж байна.

Тэгвэл дөнгөж сая ҮБХ-ны хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг 98 хувийн саналаар батламжиллаа.

Н.Ганибалын намтар: 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Улаанбаатарын Их сургууль, хэрэглээний математикч
  • 2001 онд ШУТИС, программ хангамж, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2002 онд ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгч
  • 2009-2012 онд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
  • 2012-2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга
  • 2016.02-2016.09 Зам тээврийн хөгжлийн яамны ТЗУХЭЗГ-ын дарга
  • 2016-2019 онд Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, намын байгуулалтын газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54034