Н.Батсүмбэрэл: Эрдэнэт, Тавантолгой, Төмөр зам гээд хамаг том ТӨК-иуд дээр Женко Х.Баттулга хүмүүсээ томилоод жонхууруулж байна

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл  төрийн өмчийн компаниудад томилогдож буй "Хяналтын менежер"-ийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Засгийн газрын хүрээнд Хяналтын менежерүүдийг намуудаас томилж байна. Харамсалтай нь зарим ТӨК-иудад мэргэжлийн бус томилгоонууд хийж жонхууруулж байгаа мэдээллүүд ирж байна. Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр"-т мэргэжлийн бус УЛС ТӨРЧ хүн томилсон байна. 2024 оны сонгуулиар надтай өрсөлдөөд явж байсан "Женко" Х.Баттулгын зөвлөх байсан Мөнхжаргалыг "Хяналтын менежер" болгочихсон. 

Эрдэнэт, Тавантолгой, Төмөр зам гээд хамаг том ТӨК-иуд дээр Женко Х.Баттулга хүмүүсээ томилоод жонхууруулж байна.

Би эхнээсээ Хамтарсан Засгийн газрыг дэмжээд явж байна. Харамсалтай нь хамтарсан нэрийн дор "Женко"-г тойрсон хүмүүсийг томилж төрийн ажлыг жонхууруулж болохгүй. Энэ дээ бид хатуу байр суурьтай байна. Тиймээс Засгийн газар ТӨК-иуд дахь "жонхуу томилгоо"-г эргэн харах ёстой." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54063