Долоо хоног бүрийн Лхагва гариг Засгийн газрын ээлжит хуралдаан болдог товтой.
Өнөөдрийн /2025.04.09/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар,
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар,
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн төмрийн орд)
- Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Авто замын эхлэл, төгсгөлийн цэг болон эргэлтийн цэгийн солбицол батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн шүүхийн маргаантай асуудлын талаар,
- “Орхон-Онги” төслийг эрчимжүүлэх, “Онги-Цагаан бургастай усан цогцолбор” байгуулах ажлын явцын талаар гэх зэрэг 32 асуудал хэлэлцэж байна.