Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоонууд хийгдэж байгаа аж.
Тухайлбал, ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнг чөлөөлж, түүний оронд Лаос улсад Элчин сайдаар сууж байсан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилохоор болжээ.
Тэрээр, Ж.Бямбасүрэнгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сард ХХЕГ-ын даргаар томилогдож, 2021 оны нэгдүгээр сар Х.Лхагвасүрэнд тамгаа хүлээлгэж өгч байсан билээн. Тэгвэл тэд 4 жилийн дараа ийнхүү дахин тамгаа солилцохоор болж буй.